Ц.Даваасүрэн 2018.05.30 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Эрчим хүчний салбарт анхаарал хандуулна

Эрчим хүчний салбарт анхаарал хандуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг шийдвэрлэлээ.

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эх үүсвэрийн чадлын дутагдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар боллоо.

Эрчим хүчний нэгдсэн систем өнгөрсөн өвлийн ачааллын үед хүчин чадлаа бүрэн ашигласан байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хамгийн өндөр ачаалалтай байсан бөгөөд нийт ачаалал 1262 МВт хүрчээ. Төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал гэхэд л 1081 МВт байжээ.