Л.Энхболд 2018.05.30

“Мөрөөдлийн зүгт хамтдаа-3” хөтөлбөр хэрэгжиж байна

“Мөрөөдлийн зүгт хамтдаа-3” хөтөлбөр хэрэгжиж байна

УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын санаачилгаар  3 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Мөрөөдлийн зүгт хамтдаа-3” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан Говийн хүү сан, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс “Зөв сонголт амжилтын үндэс”, “Говийн хүү мэргэжлээ сонгосон нь” номуудыг эрхлэн гаргасан. 

Номын нээлтийг төгсөх ангийн сурагчидтай хийх уулзалтын хамт 2018-05-15-ны өдөр Даланзадгад, Цогтцэций сумдад амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр “Амжилтад хөтлөх амьдралын сонголт” төслийг 3 жилийн хугацаанд хамтран зохион байгуулсан. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаачид өнгөрсөн хугацааны оношилгоо судалгааныхаа тайланг танилцуулж, Цогтцэций сумын 9-11 дүгээр ангийн сурагчдаас мэргэжлийн чиг баримжаа тодорхойлох цогц оношилгоо авлаа. 

Төгсөх ангийн сурагчдын зүгээс "Мөрөөдлийн зүг хамтдаа-3", "Амжилтад хөтлөх амьдралын сонголт" төслийг санаачилан хэрэгжүүлж байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд болон “Говийн хүү сан”-ийн хамт олонд хандан сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ сурч хөдөлмөрлөх хүсэл зорилгыг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлж байлаа.