О.Баасанхүү 2018.05.30 | Vip76.mn

О.Баасанхүү: Хэний хүүхэд болж төрсөн нь хамаагүй, хүүхэд бүр мөнгөө авах ёстой

Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Ард түмэндээ 18 тэрбум төгрөг өгөхөөс яагаад татгалзав аа. Хэний хүүхэд болж төрсөн нь хамаагүй, албан ёсоор авах ёстой. Дэлхийн бусад орнууд өгдөг . Ялгавартай оруулж ирж байгаад харамсаж байна. 18 тэрбум төгрөг нэг байшингийн мөнгө юм байна лээ. Тэр байтугай мөнгө идсэн л байдаг ш дээ. Сошиалаар хүүхдийг ашиглахгүй, хүүхдүүдээ хайрлаарай. Үлдсэн 20 хувийг ямар үндэслэлээр хасаад байна вэ?

Ажлын хэсэн: Байнгын хороон дээр хэлэлцэхэд гишүүдээс тантай адил саналтай гишүүд байсан. Гэхдээ санал хураахад хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно гэдэгтэй санал нэгдсэн.