2018.05.30

Б.Бат-Эрдэнэ: Хүүхдийн мөнгийг 100 хувьд нь өгөх хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтандаа хүрэх хэрэгтэй. Хүүхдүүддээ 10 хувь олгох ёстой. Гэхдээ хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 10 орчим хувь авдаггүй юм байна лээ. Ойрын хугацаанд энэ асуудлаа шийдэж. Боломж байвал мөнгийн нэмэгдүүлэх талаар Монголын төр ажиллах ёстой. Хүүхдийн мөнгө авч байгаа хүмүүс ажил хийх сонирхолгүй байгаа гэсэн мэдээлэлтэй санал нийлэхгүй байна.Төрийн эрх мэдлээр хэт хөрөнгөжиж байгаа хүмүүсийн хандлага нийгэмд сөргөөр нөлөөлж байгаа. Томоохон орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, тэгш хуваарилалт явуулах хэрэгтэй байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах ёстой.Хуурай лоозон одоо хэрэггүй.