2018.05.30

М.Билэгт: Тогтоолын төслийг дэмжих хэрэгтэй

 Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн, эцсийн хэлэлцүүлэгийг хийлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

2012-2016 онд Манай улс маш их зээл гаднаас авсан. Эдийн засаг хямралд орсон. Ажилгүйдэл нэмэгдэж, үндэсний үйлдвэрлэл бараг зогссон. Тэгээд МАН 65 суудал авч, эдийн засаг сэргэсэн. Олсон мөнгөө өр төлбөртөө өгч байгаа. Энэ тогтоолын төслийг батлахгүй бол асуудал үүснэ. Буцаад 60 хувь дээрээ очих магадлалтай. Дараа дараагийн шат дараатайгаар арга хэмжээ аваад хүүхэд бүрт 100 хувь өгөх боломжтой. Цаашдаа ЕБС-ийн дотуур байранд тавих хөрөнгө оруулалтаа бодлогоор дэмжих шаардлага байна. Энэ болгоныг харж үзэх хэрэгтэй.