О.Баасанхүү 2018.05.30

О.Баасанхүү: Чухал хууль хэлэлцэж байхад ирцээ бүрдүүлэх хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Байгууллагыг бүтцэд ингэж өөрчлөлт оруулах хэрэг байна уу?  Энэ өөрчлөлтөө дэлхийн жишиг гэж хэлж болохгүй. Хуулиар хоргилсон 3 мөнгө олдог бизнес байдаг. Хүний наймаа,зэвсгийн наймаа,хар тамхи. Хуулиар зөвшөөрсөн хэзээ ч дампуурахгүй 3 бизнес байдаг. Архи, тамхи, эм. Одоо малын шүлхий зохион байгуулалттай юм шиг гарч байна. Үүнийг хянах хэрэгтэй. Манай 65-ынхан дэндүү дураараа аашилж байна. Хүний өмнөөс конопоо дарахаа болих хэрэгтэй.Одоо улсаа хөгжүүлэх тал дээр анхаараач ээ. Ирцээ бүрдүүлээч ээ.

Ажлын хэсэг: Малын хууль гарсан. Хуулийнхаа хүрээнд асуудлаа шийдэж байна.Хуулийн хугацаа 6 сарын 1-ээс хэрэгжиж  эхэлнэ. Энэ асуудал хуультай холбогдоод шийдэгдээд явж байна.