М.Билэгт 2018.05.30 | Vip76.mn

М.Билэгт: Малаас гадна боловсон хүчиндээ анхаарах цаг болсон

 Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар  “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн М.Билэгт: 

Мал эмнэлгийн салбар 20 гаруй жил эзэнгүй болсон. Зөвхөн малчид л нуруун дээрээ ачаа үүрсэн. Одоо Монголын төр эрүүл хүнсээр иргэдээ хангах үүрэгтэй. Малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. 1 сая гаруй иргэд мал аж ахуйгаас хамааралтай амьдардаг. Уламжлалт мал аж ахуйгаа сэргээх хэрэгтэй. Бүх талаар дэмжих хэрэгтэй. Цаашид малчдын залгамж халааг бэлдэх хэрэгтэй. Малын өрхөө дэмжих талаас нь бодох хэрэгтэй. Хүүхдүүд нь сургуульд ордог гэр бүлүүд тус тусдаа амьдарч байна. Иймд дотуур байрны асуудлыг шийдэх хэрэгтэй. Судлаач нар туршлагатай малчид нийт малчдын 10 хувь л эзэлж байна гэж байна.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг: Энэ хуулийг гаргахдаа хүнсний аюулгүй байдлыг бодолцож гаргасан. Бэлчээрийн асуудал, боловсон хүчиндээ анхаарах хэрэгтэй. Бид гадагшаа мах гаргах талаар ажиллана. Одоо энэ хуулиар вакцины хэрэгцээг дотооддоо хангадаг больё. Үйлдвэрлэж чадахгүй вакцинаа ганц улсаас авдаг больё гэж энэ хуулинд оруулсан.