Тэрбишдагва.Д 2018.05.30 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Агентлаг байгуулагдсанаар ямар үр дүн гарах вэ?

Өнөөдөр /2018.05.30/ УИХ-ын чуулганаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцлээ.

 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарах хэрэгтэй. Зүгээр явж байгаа иргэдээ дайраад хөгжлийн бэрхшээлтэй болгочих юм аа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлийг бууруулах арга зам байна уу? Том байгууллага байгуулчхаад үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй байна. Цаашдаа ямар дэвшилттэй ажил хийх вэ? Ирэх жилийн 5 сард түүхий нүүрс оруулж ирэхгүй  гэж байгаа. Утааны эсрэг бид дуугарна. Харин засгийн газар сонсох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд С. Чинзориг: Улсын хэмжээгээр 103,6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий.

Дийлэнх нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг.

Үүнийг цаашдаа анхаарах ёстой. Энэ жил төсөв дээр агентлаг байгуулснаар мөнгө нэмэгдэхгүй. Харин агентлаг болсноор дэвшилттэй хийх ажлууд байгаа. Нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр хамрагдах, боловсролын хэрэгцээ гээд олон тал дээр  анхаарна.