Ж.Энхбаяр 2018.05.31 | Vip76.mn

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Өнөөдөр /2018.05.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн боловч Ерөнхийлөгчийн саналыг оруулах шаардлагатай гэж үзээд Ардчилсан нам завсарлага аваад байсан. Завсарлагын хугацаа дууссан учраас өнөөдөр хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр нар үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон олонхи гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр АБГББХ-нд шилжүүлэв.