Энхбаяр.Ж 2018.05.31 | Vip76.mn

Ж.Энхбаяр: Энэ хуульд зэвсэгт хүчний жанжин штабын эрх үүрэг яаж туссан бэ?

УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний командлагч,Монгол улсын Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Батлан хамгаалах салбар бол улстөржиж болохгүй, элс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой. Энэ хуульд зэвсэгт хүчний жанжин штабын эрх үүрэг яаж туссан бэ? Батлан хамгаалахын сайд орон нутгийн хамгаалалттай холбоотой нилээн зүйлийг батална, төлөвлөгөө гаргана гээд олон зүйл байна. Орон нутагт асуудал үүсэхэд Батлан хамгаалахын сайд удирдамж гаргана гэж байна. Мэргэжлийн биш хүн үүнийг хийж чадах уу?

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд: Энэ хууль анх удаа гарч байгаа том хууль, Батлагдаж гарснаар цэргийн бодлогод өөрчлөлт орно.Хуулиараа Жанжин штаб сайдын удирдлаган доор ажиллана гэж заасан байгаа. Засгийн газар, засгийн газрын гишүүнээс гаргаж байгаа шийдвэрийг гүйцэтгэж ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Цэргийн штаб байхаар хуулинд тусгасан. Энэ хуулиар зөрчилтэй орж ирж байна.