Б.Бат-Эрдэнэ 2018.05.31 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Баригдаж байгаа объектын зураг төсөв стандартаа барих хэрэгтэй

УИХ-ын чуулганы / 2018.05.31/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахын тулд баригдаж байгаа  объектын  зураг төсөв стандарттай байх ёстой.Төсвийг үр дүнтэй болгох талаар байнгын хороон дээр ямар зүйл яригдсан бэ? Биеийн тамир спорт заалны норм нормативыг шийдэж өгснөөр үр дүн гарсан. Энэ жишээ шиг үр дүнтэй хийгдэх ямар ажил байна вэ? Монгол орны онцлог байна. Бага хугацаанд ажил явагддаг. Тендерээс болж ажил явдаггүй. Үүнийг бодолцох хэрэгтэй. Бас УИХ-ын гишүүд өөрсдийн мөнгөөр бүтээн байгуулалт хийдэг энэ асуудлыг цаашдаа яах вэ?

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Батлагдсан норм нормативыг баримталж, төсөв гаргана гэж хуульд тусгасан.Дагалдан гарах УИХ-ын тогтоол байгаа. Энэ тогтоолд зарим нэг өөрчлөлт орж ирнэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Баригдсан шинэ цэцэрлэгт тохижилт, тавилгын асуудлыг шийдэж өгдөггүй. Үүнийг яах вэ? Шийдэж өгсөн үү?