Б.Бат-Эрдэнэ 2018.06.04 | МН25 ТВ

Өнгөт чулууг гар аргаар олборлогчдод төрийн зохицуулалт чухал байна

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөт чулуу олборлож, БНХАУ руу гаргах тохиолдол газар авч байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг дарга Г.Тайванжаргал өнгөт чулуу олборлож байгаа хүмүүст зодуулж, хүнд гэмтэл авсан гэсэн мэдээлэл нийгэмд цацагдаад байна.  Би Засаг дарга Г.Тайванжаргалтай уулзсан биеийн байдал хүнд байсан. Нэг нутаг усны хүмүүс бие биенийгээ зодохгүй, өөр нутгаас ирсэн бүлэг хүмүүс байх гэж би ойлгож байна.