Ц.Гарамжав 2018.06.04 | МҮОНТВ

Манай улсад “Алдарт Эх”-ийн одонтой 208 мянган ээж бий

Манай улс 1950 оноос “Алдарт Эх”-ийн одонг ээжүүдэд олгож эхэлсэн. Өнөөдөр улсын хэмжээнд 208 мянган орчим одонтой ээжүүд байна. Алдарт эхийн одонг зургадугаар сарын 1-ны өдөр гардуулдаг.  СХД-ийн 12-р, 17-р, 30-р, 31-р хорооны ээжүүдэд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав алдарт эхийн одонг гардуулан өгсөн байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: СХД-ийн өнөр бүсэд 112 000 ээж 1,2-р зэргийн одон авч байна. Төрийнхөө одонг ээжүүд маань хүндэтгэн авч, ах дүүс нь цуглан их сайхан баяр болж байна.