Улаан.Ч Учрал.Н 2018.06.05 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.