Засаг дарга Ж.Сандагсүрэн “JICA” байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
2018.06.05

Засаг дарга Ж.Сандагсүрэн “JICA” байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн хэмжээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажилгүй иргэдээ ажлын байранд зуучлах чиглэлээр Япон улсын Jica байгууллагаас Монгол улсад ажиллаж байгаа сайн дурын гишүүн Масүда Такүми болон Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв, МҮХАҮТ-ийн төлөөлөлтэй уулзлаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд дүүргийн иргэдээ ажилд авбал тодорхой хэмжээ дэмжлэг урамшуулал үзүүлэх, боловсон хүчнээ сайтар бэлтгэх, бараа бүтээгдэхүүний эрэлтийг оновчтой судлах гээд олон ажилд туршлага судлаж болохоор байна.

Дараагийн уулзалтыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулахаар боллоо. Уулзалтад МҮХАҮТ оролцоно.