Б.Бат-Эрдэнэ 2018.06.05 | UBS ТВ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх ёстой юу?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт удахгүй болох гэж байна. Энэ үеэр манай улс ШХАБ-т элсэх асуудлыг хөндөж магадгүй гэсэн мэдээлэл бий. Энэ шийдвэр зөв эсвэл буруу эсэх талаар улс төрчид, олон улс судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Хууль батлах дээд байгууллагын төлөөллүүд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төвийг сахих байр суурь гэж УИХ, Засгийн газарт яриагүй асуудлаа олон улсад очоод мэдэгдэл хийсэн. Үүнээс болоод  гадаад харилцаанд хүндрэлүүд гарсан. Үүнийгээ сайн ярьж, хэлэлцэх нь зүйтэй, энэ ойлголтоо бүрэн нэгтгээрэй гэсэн байр суурьтай байна. ШХАБ бол цэвэр эдийн засгийн байгууллага гэж харж байна.