Л.Энх-Амгалан 2018.06.04 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журамд өөрчлөлт орлоо

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журамд өөрчлөлт орлоо

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журамд 2018 оны 5 сарын 29-нд Сангийн сайдын 125 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орлоо. Журамд шалгуулагчдаас гаргаж байгаа зөрчил, авах арга хэмжээг тодорхой болгож өгсөн байна. 

 Нягтлан бодогчид харъяалалгүй аймагт шалгалт өгч болох бөгөөд шалгалт өгсөн 6 сарын хугацаанд шалгалт тус бүрийг өөр аймагт өгөхийг хориглоно. Шалгуулагчид шалгалтын явцад хууран мэхлэхийг оролдсон, шалгалтын материал хуулах, зураг авах, мессэж илгээх зэргээр бусдад дамжуулсан тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгож, дахин шалгалт өгөх эрхийг 1 жилээр хязгаарлахаар тусгажээ.