Г. Занданшатар: Эрсдэл, боломжийг бүх талаар нь судалж байж ШХАБ-т элсэх эсэхийг шийдэх ёстой
2018.06.06

Г. Занданшатар: Эрсдэл, боломжийг бүх талаар нь судалж байж ШХАБ-т элсэх эсэхийг шийдэх ёстой

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүчээ нэгтгэе” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “ШХАБ бол хилийн аюулгүй байдлын асуудлаар анх байгуулагдсан. Яваандаа илүү эдийн засийн агуулгатай болж Энэтхэг улс нэгдсэн. Энэтхэг бол дэлхийн хамгийн их хүн амтай улс. Пакистан улс бас нэгдсэн. Энэ нь бол нэг бүс нэг санаачилга, Торноны зам, эдийн засгийн хөгжил зүүн хойд Азид төвлөрч байгаа байдал зэргийг харахад энэ байгууллагад нэгдэх нь бидний хувьд ямар боломж бий болгох вэ гэдгийг харах ёстой. Бас ямар эрсдэл бий болгох вэ гэдгийг харах ёстой. Тэр үндэслэлийг анализ дээр гаргах хэрэгтэй. Боломж, эрсдэл, давуу тал, сул тал бий болгох бүх зүйлийг судлаж байж элсэх ёстой. Судалгаанд үндэслэж эцсийн шийдвэрийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл гаргах ёстой” гэв.   

  С.Нацаг