Б.Бат-Эрдэнэ 2018.06.07 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүний зорилго иргэдээ яаж ажилтай, орлоготой болгох вэ?

УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Хаврын чуулганаар төлөвлөгөөнд орсон хуулиудаа хэлэлцээд явах хэрэгтэй байна. Иргэдээ ажилтай орлоготой болгох , амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Судалгаагаар иргэдийн 60 гаруй хувь нь маш бага орлоготой байна гэсэн мэдээлэл өгсөн. Нэн тэргүүний зорилго иргэдээ яаж ажилтай болгох вэ гэсэн санал байна. Одоо хэлэлцэж байгаа хуулиуд онц чухал хууль гэхэд хэцүү хуулийн төслийг ярьсаар байгаад дуусах гэж байна. 400 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь чанартай хууль байх хэрэгтэй. Их хурлаар яригдаж байгаа асуудлыг салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг хийж байх хэрэгтэй байна. Салбарын хүмүүс санаагаа нэгтгээд иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй байна.