2018.06.07

О.Баасанхүү: Үндсэн хуулийн цэц ажлаа сайн хийгээрэй

УИХ-ын ээлжит чуулганаар /2018.06.07/Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ерөнхий шүүгчийн тооны талаар тайлбар өгөөч. Анхан шатны шүүх гэм буруутай, гэм буруугүйг тогтоодог. Дээд шүүх хуулийн хэрэглээг шүүдэг. Олон үйл явцын талаар тодорхойгүй зүйл гардаг. Монгол хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэдэг. Энэ яаж тусаж байгаа вэ? Чинбат шүүгчээс нэг зүйл тодруулъя. УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн ордонд хурал зохион байгуулсан тул Үндсэн хууль зөрчив гэсэн мэдээлэл гараад байгаа. Би хурал зохион байгуулаагүй МАХН –ын хүмүүс хурлаа хийгээд энэ хууралд оролцсон юм.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа манаарай.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Улсын дээд шүүх 25 хүний бүрэлдэхүүнтэй. Байцаан шалгах үйл ажиллагаанд 9 шүүгч. Шүүхийн тухай хуулийн 17-2 ийг хүчингүй болгосон учраас иргэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй гэсэн энэ эрхийг сэргээж өгч байна.