Б.Бат-Эрдэнэ 2018.06.07 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Төсвийн орлого яаж бүрдэж байгаа вэ?

УИХ-ын чуулгааны /2018.06.7/ хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал санаачлан 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн тус хуулийн төслөөр улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Төсвийн орлого ямар бүрдэлтэй байдаг вэ? Бусад оронд татвараас орлого бүрдүүлж байгаа учраас иргэдийн хяналт их байдаг. Манайд яаж орлого бүрдэж байна. Манайд иргэдийн хяналт бага учраас алдаа гарч байна гэж хардаг. Стандарт, норм барьж байгаа нь зөв. Өнөөдрийн байдлаар стандартаараа ажил нь явж байгаа салбар байна уу? Өнөөдрийн байдлаар нэгдсэн стандарт, төсөв байхгүй учраас алдаа их гарч байна гэж харж байгаа. Хуулинд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төсвийн орлого татварын болон татварын бусад орлогоос улсын орлого бүрдэж байгаа. Хуулиа сайн мөрдөж ажиллаж чадвал орлогоо хянах боломжтой. Манайд норм, норматив аа яг сайн барьж байгаа салбар бараг байхгүй. Хууль батлагдсанаар норм, норматив  цэгцлэх, үр дүн гарна гэсэн хүлээлт байгаа.