Д.Оюунхорол 2018.06.07 | medee.mn

Д.Оюунхорол гишүүний зүтгэлээр Дарь-Эхчүүд үерийн далантай болох нь

Д.Оюунхорол гишүүний зүтгэлээр Дарь-Эхчүүд үерийн далантай болох нь

Дулааны улирал эхлэх бүрт Дарь-Эхийн айл өрхүүд үер, усны аюул хэзээ болчих бол гэсэн айдастай олон жил амьдарч байна. Усархаг борооны дараа хашаа, байшиндаа ч орох боломжгүй болдгийг мэдэх нэг нь мэдэх байх.

Харин энэ асуудлыг тус УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус тойргоос сонгогдсоноосоо хойш хөөцөлдсөөр зураг, төсөв, ТЭЗҮ-г нь гаргуулж, 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Үерийн хамгаалалтын далан бариулахаар шийдвэрлүүлж чаджээ.

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах Ганц худгийн амны үерийн хамгаалалтын барилга байгууламж нь 1.9 км урт үерийн хамгаалалтын суваг, 6.5 метрийн өндөр, 86.5 метрийн урт шороон бүхий үерийн хамгаалалт байхаар зураг төсөл нь гарчээ.

Хөрөнгө оруулагч нь  Барилга, хот байгуулалтын яам байх бол “Байгууламж” ХХК, “Вэллмайнтвотер” ХХК компаниуд гүйцэтгэгчээр нь ажиллах юм байна. Харин захиалагчийн техник хяналт гүйцэтгэгчээр Барилгын хөгжлийн төв ажиллах юм байна. Ийнхүү Дарь-Эхийн айлууд Д.Оюунхорол гишүүний хичээл зүтгэлээр үер усны аюулаас айхгүй тайван амгалан амьдрах боломжтой болох нь.

Тус байгууламжийн ажил одоо эхэлчихсэн байгаа бөгөөд ирэх оны арваннэгдүгээр сард улсад хүлээлгэн өгөх юм.