2018.06.07

"Парламентаризмын хөгжил" ОУ-ын чуулга уулзалт өндөрлөж, хамтарсан тунхаглал гаргалаа

МУ-ын парламентын төлөөлөлөгчид тус чуулганы нээлт, хаалт, үндсэн болон салбар хуралдаануудад идэвхтэй оролцож, хэлэлцэж байгаа асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Монгол Улсын өмнө тулгамдаад буй оффшор бүс, мөнгө угаах, аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал бусад орнуудад ч бий. Дэлхий нийтээрээ хамтарч ажиллах ёстой гэдгийг ОУ-ын парламентын гишүүд илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ чуулганаар дэлхийн 70 гаруй орны парламентын гишүүд, судлаач эрдэтмэд, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид ирж парламентын хамтын ажиллагааны тухай, цаашдын хөгжлийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Парламентаризмыг хөгжүүлэх олон улсын чуулга уулзалтын хуралдаан 2 өдрийн хугацаанд Москва хотод амжилттай зохион байгуулагдлаа. Миний хувьд "Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд парламентын оролцоог хэрхэн хангах вэ сэдэвт" салбар хуралдаанд суулаа.