Ө.Энхтүвшин 2018.06.08 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Шадар сайдын харъяа байгууллагуудын санхүүгийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

Шадар сайдын харъяа байгууллагуудын санхүүгийн ажилтнууд сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын байгууллагуудын санхүүгийн ажилтнуудад зориулсан сургалт Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.

Энэхүү сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Алтанбулаг чөлөөт бүс, Замын-Үүд чөлөөт бүс, Цагааннуур чөлөөт бүсийн болон Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл, Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх төслийн санхүүгийн 150 орчим ажилтан оролцов. Тэд төсвийн тооцоо, санхүүгийн тайлан, өмч хөрөнгийн бүртгэл, аудит хийх болон Зөрчлийн тухай зэрэг зарим хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллээр хангагджээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Шадар сайдын Ажлын албыг санхүүгийн болон аудитын зөрчилгүй ажилласныг дүгнэн тодорхойлж, Шадар сайдын харъяа агентлагуудын санхүүгийн ажилтнуудыг дээрх сургалтад хамруулсан байна.