“Авто замын хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалт” боллоо
2018.06.07

“Авто замын хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалт” боллоо

2018 оны 06-р сарын 04-6-ны өдрүүдэд “Авто замын хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалт”-ыг МХЕГ-тай хамтран зохион байгууллаа.

Сургалтаар шинээр батлагдсан хууль, журам, норм дүрэм болон шинээр хэрэгжиж байгаа төслүүд, шинэ техник, технологитой газар дээр нь очиж танилцлаа. Үүнд: “УЛААНБААТАР-ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМ”-ын төслийн ерөнхий танилцуулгыг нэгдсэн төслийн ерөнхий инженер Г.Цогбадрах хийж, “Арж капитал ХХК-ий хариуцсан хэсгийн хоолой, суурийн ажил. Хийгдэж байгаа ажлынхаа талаар төсөл хариуцсан захирал Ч.Идэр танилцууллаа. Дараа нь “Эрдэнэ зам” ХХК-ий хариуцсан хэсгийн ухмалын ажил. Энэ хэсэгт хамгийн их ухмалын ажилтай бөгөөд хад асгатай тэсэлгээний ажил ихтэй хэсэг гэдгийг төслийн менежер Б.Майнбаяр танилцуулсан. Мөн “Бадрах ойл”   ХХК-ий хариуцсан хэсгийн гүүрийн ажлаа ерөнхий инженер Д.Бадгарбүнчин танилцууллаа.

Хятад компаний хариуцсан хэсгийн хучлага, хажуу налуу, ухмалын хажуу налуугийн нөхөн сэргээлт, лаборатори зэрэг ажлын явц хийц технологийн талаар ерөнхий инженер нь танилцуулсан юм. Ухмалын нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь нийт инженерүүдийн сонирхлыг татаж байлаа. Яармагийн гүүрийн дам нуруу, тулгуур суурийн ажлын байдлыг “Эс Ар Пи инженеринг монголиа консалтинг ХХК-ий гүүрийн инженер Б.Энхбат танилцууллаа. Хятадын компаний ажлын зохион байгуулалт, дэс дараалал, бэлтгэл хангаж байгаа байдал зэргээс суралцах зүйлс байгаа талаар инженерүүд маань ярьж байлаа. Төгсгөлд нь шинэ нисэх онгоцны буудлын орох хэсэг, замын зохион байгуулалт зэрэг ажлуудтай танилцаж сонирхсон асуултуудаа асуулаа.

Сургалтын хугацаанд хяналт хийх чиглэлээр багийн ажлыг гүйцэтгэж онолын мэдлэгээ тестийн шалгалтаар дүгнүүлж гэрчилгээгээ гардан авч сургалтаа өндөрлүүллээ.