Гантулга.Д 2018.06.12 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ аль хоёр сарын өмнө гаргасан байжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ аль хоёр сарын өмнө гаргасан байжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга өмнө нь хэвлэлээр ярих бүрдээ түдгэлзэх, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд бэлэн хэмээн мэдэгдэж байсан билээ. 

Харин тэрэр өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа албан ёсоор мэдэгдэгдсэн юм. Хэдийгээр эрхэм гишүүн өөрийн хүсэлтээр гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх бичгээ өчигдөр УИХ-ын даргад өгсөн ч өмнө нь аль 2018.04.05-нд яг энэ хүсэлтээ өгсөн байжээ. Гэвч боловч ангийнх нь нөхөд, намын удирдлагууд хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрчээ.

Тэрээр өчигдөр "Миний хувьд яг өөрийнхөөрөө шийдвэр гаргах бололцоогүй өдрүүд олон байлаа. УИХ-ын гишүүн гэдэг бол хувь хүн биш, ард байгаа сонгогчид, намын хамт олон, монгол төрийн дээд байгууллага зэрэг олон шалтгаан байдаг учир хувь хүний ганц шийдвэр гаргах боломжгүй.  Гэхдээ өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргалаа"  гэсэн юм.

2018.04.05 өдөр буюу 2 сарын өмнө өгч байсан бичиг

Өчигдөр буюу 2018.06.11 дахин өгсөн бичиг