Д.Оюунхорол 2018.06.12 | Gogo.mn

Д.Оюунхорол: Би нүдээ олон цавчдаг хүн юм байлгүй, бага цавчина гээд тэвхдэлтэй нь биш

Д.Оюунхорол: Би нүдээ олон цавчдаг хүн юм байлгүй, бага цавчина гээд тэвхдэлтэй нь биш

УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр Д.Гантулга, Д.Мурат нарын талаар байр сууриа илэрхийлэв.

Тэд  “Монгол төрийн ой санамж ийм л болчихсон. Улсын Их хурал гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. Энэ байгууллагаар хэлэлцэж буй асуудал хүүхдийн тоглоом шиг өнөөдөр шийдэж, маргааш нь цуцалж байдаг шийдвэр биш. Тиймээс Д.Гантулга, Д.Мурат нар өргөдлөө өгөөд шалгуулъя гээд өнгөрсөн баасан гарагийн чуулганаар шийдвэрлэчих ёстой байсан юм. Заавал асуудлыг хурцатгаж, нийгэм намайг дэмжих нь үү, хэсэг хүмүүст мөнгө төлчихвөл намайг хөөрхөн бичиж магадгүй гэж хүлээх хэрэггүй байсан юм" гэдгийг хэлсэн. 

Энэ муу хэдэн эмэгтэй гишүүдийг тэгж ч бохь зажиллаа, ингэж ч боов идлээ гээд янз янзаар доромжилно. Гэхдээ өнгөрсөн хорин жилд эмэгтэй гишүүд авлига, хулгай дээрэм, идсэн уусан сэдэв гарч байгаагүй
Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эмэгтэй гишүүдийн талаар гарч буй сөрөг мэдээллийн талаар тайлбар өглөө. 

Тэрбээр, "Эмэгтэй гишүүдийг бичихдээ нөгөө Д.Оюунхорол чинь босоогоороо унтаж байна гээд л. Бидний талаар өөр ярих сэдэв байхгүй. Хулгай, дээрэм, луйвар хийгээгүй. Монголын улс төрд хорин жил эмэгтэй гишүүд ийм сэдвийг бий болгоогүй.

Тиймээс биднийг бохь зажилсан, нүдээ аньсан байна гэж байна. Хүн гурваас дөрвөн минутад нүдээ цавчдаг. Би олон л цавчдаг л хүн юм байлгүй. Намайг ярьж байхад л унтаагаар нь гаргаад тавьчихдаг юм. Тэгэхээр би үүний араас нь хөөцөлдөөд гүйгээд байлтай биш. Тэгж жижгэрч болохгүй биз дээ. Хүн л юм байна. Унтаж байгаа үеийн зураг олзлогдсон л юм байлгүй. Нүдээ бага цавчина гээд нүдээ тэвхдэлтэй нь биш.

Энэ муу хэдэн эмэгтэй гишүүдийг тэгж ч бохь зажиллаа, ингэж ч боов идлээ гээд янз янзаар доромжилно. Гэхдээ өнгөрсөн хорин жилд эмэгтэй гишүүд авлига, хулгай дээрэм, идсэн уусан сэдэв гарч байгаагүй нь онцлог” хэмээн эмэгтэй гишүүдтэй холбоотой сөрөг мэдээлэлд хариулт өгсөн юм.