О.Баасанхүү 2018.06.12 | МН25 ТВ

Шийдвэр гаргагчид өнгөрсөн хугацаанд ямар бодит ажил хийсэн бэ?

Эрх бариг нам засгийн эрхийг аваад 2 гаруй жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил нь тодорхойгүй, гарт баригдаж, нүдэнд баригдах зүйлгүй байгааг олон нийт шүүмжилж эхлээд байна. Олонхийн суудал авч 65-ын суудал авсан эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сэхээнд орсон эдийн засагт сэргэлт авчирсан гэх боловч авч байгаа цалингаараа хүнсний сагсаа дүүргэж чадах айл өрхийн тоо улам буурсаар байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эхний нэг жил нь өмнөх намаа муулсан. Өмнөх ажлуудаа үгүйсгэсэн. Гэтэл одоо юм хийх нь үү гэтэл түүнийгээ солиод дараагийн Засгийн газар гарсан. Дараагийн Засгийн газар нь өрийг өрөөр л сольж байна. Бас хүүхдэд байр өгсөн юм шиг байна. Мөн айлын хүүхдийг тэвэрч, үнсэж, зурагтаар гаргасан юм шиг байна лээ. Миний харж байгаагаар бариад авчих юм алга гэж харж байна.