Ц.Цогзолмаа 2018.06.12 | UBS ТВ

Ц.Цогзолмаа: 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 30 хүүхэд явуулж байгаа эрхлэгчтэй хариуцлага тооцно

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 10-р цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. 3 сарын 29-ний өдөр салбар хариуцсан сайд Ц.Цогзолмаа 10-р цэцэрлэгт ажиллаж Монгол Улсын Засгийн газар төсвийг нь зохицуулах ёстой, хурдан хугацаанд ажиллаж, барилгыг эхлүүлэх ёстой гэж хэлж байлаа. 

10-р цэцэрлэг барилгыг нь нурааснаас хойш 40 м кв талбайд 6 багш, 40 хүүхэдтэй сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байсан. 

Ц.Цогзолмаа: Гадаадын улс оронд 15 хүүхдийн дунд үндсэн сургалт явуулдаг 1 багш, нөхөн сэргээх ажил хариуцсан 1 ажилтан, 1 туслах багш гээд үндсэндээ 3 хүн ажилладаг. Гэтэл өнөөдөр ирээд харахад 40 хүүхдийн дунд 1 багш, 1 нөхөн сэргээх багш ажиллаж байна. Эмчин орон тоо бие дааж байхгүй байна. Тиймээс ганцхан барилга, байшинтай нь биш сургалтын орчинг бүхлээр нь асуудлыг нь шийдэх ёстой.