2018.06.12

3800 малчин тэтгэврийн насаа урашлуулсан байна

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймагт ажиллажээ. Тэрээр Айраг, Даланжаргалан суманд зохион байгуулагдсан малчдын зөвлөгөөнд оролцож, малчдын нийгмийн хамгаалалтай холбоотой бодлого, шийдвэрийн талаар танилцуулжээ. 

С.Чинзориг: Засгийн газраас "Гэрээт малчин" хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байна. Гэрээт малчнаар явах гэж байгаа залуусыг гэр бүлээрээ явахыг дэмжинэ. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төлөх, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулаад туслах авч ажиллуулж байгаа малчиндаа нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хөнгөлөх зэрэг асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.