Ц.Гарамжав Ё.Баатарбилэг 2018.06.11 | TV5

Парламентын нэр хүндийг унагасан үйлдэл болсон гэв

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын хэргийг хэлэлцсэн нь Парламентын түүхэнд анх удаа гэдгийг гишүүд хэлж байна. Ёс зүйн хороо эсвэл бүлэг хэлэлцэн шийдвэрлэж болох байсан асуудлыг УИХ руу оруулж ирсэн нь парламентын нэр хүндийг унагасан үйлдэл болсныг гишүүд өөрсдөө онцоллоо. 

Асуудалд орсон гишүүд ч өөрсдөө ёс зүйтэй байж болох байсныг ангийхан нь хэлж байна.

Ё.Баатарбилэг: УИХ ийм шийдвэр гаргахаас илүүтэй хувь гишүүд өөрсдөө байр сууриа илэрхийлээд, түдгэлзэх бол түдгэлзээд, татгалзах бол татгалзаад асуудлаа шалгуулаад, нэг мөр болгох ёстой. Түүнээс биш заавал нэг шийдвэр гаргуулж байж, хүчээр ийм асуудалд орж байгаа нь харамсалтай байна. 

Ц.Гарамжав: Тэгш эрхийн зарчим алдагдаж байна. Яагаад хоёр гишүүн байхад Д.Гантулгыг л дээр дооргүй доромжлоод байна. Надад Д.Гантулгад хандаж байгаа хандлага эвгүй харагдаж байна. Үргэлж доромжилсон шинжтэй.