Болд.Л 2018.06.11 | UBS ТВ

ШХАБ-д элсэх эсэхийг хаалттай хэлэлцэхийг эсэргүүцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, эдийн засгийн чуулган дээр хэлсэн үгэндээ ШХАБ-тай харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж хэлсэн. Хэдий Ерөнхийлөгч ингэж мэдэгдсэн ч тус байгууллагад элсэх эсэхийг шийдэх эрх УИХ-д л бий. Тэр дундаа эрх баригч 65-ын бүлэг энэ асуудлыг эцэслэн шийдэх учиртай.

УИХ-ын гишүүн Л.Болд: Монгол Улс парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын түвшинд албан ёсны шийдвэр гарах ёстой. Миний хувьд өнгөрсөн хугацаанд ШХАБ-ын хүрээнд Монгол Улс нэгдэх нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэж байна. Одоо бол цаг үеийн хөгжил, бүс нутгийн хөгжил, ШХАБ-ын өөрчлөлт зэрэг асуудал энэ цаг үед өөрчлөгдсөн.