2018.06.13

Б.Батзориг: ХХААХҮ-ийн салбарт экспортлогч орон болохыг зорьж байна

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол - Оросын санаачилга 2018 форумын үеэр Bloomberg Tv-д ярилцлага өгчээ. 192 нэр төрлийн хөдөө аж ахуйн машин техникийг хойд хөршөөс авахаар төлөвлөж байгаа гэдгийг онцолжээ.

-ХАА-н салбар бол манай улсын хоёр дахь гол багана болох салбаруудын нэг. ОХУ-тай энэ чиглэлээр ямар чиглэлд хамтран ажиллаж  байна? Ялангуяа энэ онд ямар ажлууд төлөвлөгдсөн бэ?

-Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг Монгол Улсын тэрүүлэх салбар гэж тодорхойлсон. ХХААХҮЯ зорилго нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, газар тариалангийн бүс нутаг хот суурин газраа түшиглэж, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээж хөгжүүлсэн% 3 сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлнэ гэж тодорхойлсон.

Бид энэ салбарт экспортлогч орон болохыг зорьж байна. Ингэхийн тулд хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагаатай байх ёстой. ОХУ 150 сая хүнтэй. Хоёр улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар МОС 2018 зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд ОХУ-ын ХХААХҮ-ийн салбартай хамтран ажиллах өргөн боломжууд нээгдэж байна.