Т.Бадрал 2018.06.13

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраалаа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын “Шарлангын гол” гэдэг газар ойн түймэр гарсныг өнгөрсөн сарын 17-нд илрүүлсэн байна. Ойн түймрийн голомт Ерөө сумаас зүүн урд зүгт 90 км зайд гарсан юм.

Тус түймрийг унтраахаар ОБЕГ болон ойролцоох зургаан аймгийн Онцгой байдлын газар, тусгай хамгаалалттай газрын хамгаалагчид зэрэг 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллажээ.

Түймрийг тавдугаар 29-ний өдрийн 07:30 цагт цурманд оруулсан байна. Одоогийн байдлаар цурманд асаж, уугиж байгаа газар байхгүй цэвэрлэгээ хийх ажил явагдаж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. Мөн энэ сарын 10-нд түймрийн голомтод бороо орсон нь дахин шатах эрсдэлийг бууруулсан байна.

Үүнээс гадна энэ сарын 10-нд Булган аймгийн Сэлэнгэ сум, 12-ны өдөр Шаамар суманд ойн түймэр гарч Онцгой байдлын албан хаагчид унтраахаар ажиллаж байна.

http://udriintoim.mn