Ч.Улаан: Хувьцаагаа худалдах шийдвэрийг эргэж харна
2012.09.07

Ч.Улаан: Хувьцаагаа худалдах шийдвэрийг эргэж харна

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хүний хөгжил сангаас олгож буй хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлтийг хэдэн хүн ирүүлсэн, бэлэн мөнгө авах хүсэлтийг хэрхэн шийдэх гэж байгааг лавлав.

Сангийн сайд Ч.Улаан "1.5 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах хүсэлт тавьсан юм байна. Үүний голгоход 1.5 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Иргэдийн хувьцааг худалдан авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдээс нийт 20 гаруй тэрбум төгрөг цуглажээ. Тэгэхээр хүсэлт гаргасан бүх иргэний асуудлыг шийдэх бололцоогүй болоод байна. Тиймээс энэ шийдвэрийг эргэж харах тухай саналыг бэлтгэж байна" гэлээ.Төсвийн орлого буурч байгаа үед эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулалтын арга хэмжээг аль болохоор бууруулахгүй байх зарчим баримталж байна.

Энэ оны төсөвт туссан зарим зам барилгын ажлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгасныг эргэж харахаар боллоо. Гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн багуудыг үүрэн утасны сүлжээнд холбох ажлыг гүйцэтгэхэд зарцуулах 1.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасахгүй байх санал гаргасныг гишүүд мөн дэмжлээ. Энэ онд Тавантолгойн ордоос улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нэг их наяд төгрөгийн төсвийн орлого нүүрсний экспортын хэмжээ, дэлхийн зах зээл дэх үнийн уналт, зэсийн үнийн төсөөллийн зөрүүтэй байдлаас шалтгаалан тасалджээ.

Өнгөрсөн долдугаар сарын байдлаар манай улсын нийт импортын хэмжээ 4001.6 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеийнхээс 19.1 хувиар өссөн дүнтэй гарсан ч импортын өсөлтийн хэмжээ тооцоолсноос удаашралтай байгаа нь татварын орлоготасалдахад нөлөөлсөн байна. Дээр дурьдсан зайлшгүй шаардлага, нөхцөл байдлыгхаргалзан энэ оны төсвийг тодотгож, орлого, зарлагаа дахин хуваарилж байгаа юм. Төсвийн тодотголд шинээр тусгаж буй зүйл нь хүүхдийн мөнгө юм. Ирэх аравдугаар сарын 1-нээс хүүхэд бүрт cap тутам 20 мянган төгрөг олгохоор зорьж байгаа. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төсөвт 59,1 тэрбум төгрөг шаардагдах аж. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх талаар эмэгтэй гишүүд санал оруулсан.

Ингэхдээ өдөрт ногддог 1100 төгрөгийг 2100 болгон нэмэх санал гаргасан юм. Үүнийг Төсвийн байнгын хорооноос байгуулсан Б.Болор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг судалж үзээд дүгнэлт гаргажээ. Ингэхдээ зөвхөн цэцэрлэгийн хүүхэд бус дотуур байранд амьдардаг хүүхдийн хоолны мөнгийг 50-иас доошгүй хувиар нэмэх санал оруулжээ. Үүнийг Төсвийн байнгын хороо дэмжлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.