Болд.Л 2018.06.14 | Vip76.mn

Л.Болд: Ямар тохиолдолд дэг зөрчсөн гэж үзэж ард түмнээс сонгогдсон бүрэн эрхээ хасуулах вэ?

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуулаа.

Л.Болд: УИХ-ын гишүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж, картаа хийснийг ирцэнд тооцно гэсэн байна. Ийм асуудлыг хуулиар зохицуулах ямар бололцоо байдаг юм бэ? Картаа хийдэггүй зүгээр уншуулдаг болчихвол яах вэ? Эсвэл чиптэй болвол яах вэ? Тэр үед дахиж хуулинд өөрчлөлт оруулах уу? Эсвэл байж болох бүх вариантыг хийх үү? 

Хуралдааны дэг зөрчигсөдийн хариуцлага гэж их олон зүйл байна. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүний бүх эрхийг хасах гэж байна. Дэг зөрчсөн гэдгийг хэн тогтоох вэ? Яг яасныг дэг зөрчсөн гэж үзэж ард түмнээс сонгогдсон бүрэн эрхээ хасуулах вэ?

УИХ-ын гишүүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйрээр хуралдаа суугаагүй цагийн нийлбэр нь гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна гэж байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг, чөлөөлдөг, бүрэн эрхийг нь дуусгавар болгодог Үндсэн хуулийн заалтыг уншиж өг. Энэ өргөн барьж байгаа хуулийн заалт Үндсэн хуультайгаа нийцэж байна гэж яг үзэж байна уу?

Тамгын газрын Ажлын хэсэг: Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т УИХ-ын халдашгүй байдлыг хуулиар хамгаална, 29.3-т УИХ-н гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тус гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоовол эргүүлэн татна гэсэн заалт байна. 

Д.Хаянхярваа: Өөрийн биеэр карт хийсэн бол гэдгийн карт гэдгийг хаалтан дотор ёичсэн. Өнөөдрийн байдлаар бид карт ашиглаж байгаа учраас ингэж бичсэн. Хэлэлцүүлгийн явцад үг үсэг найруулгын хувьд засах боломжтой. 

Дэгтэй холбоотой асуудлыг нарийн болгож, хариуцлагыг чангаруулъя гэсэн үүднээс хуулийг санаачилсан. Хуралдаанд суугаад харж байхад дэг зөрчсөн асуудал их байна. Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр органик хууиар зохицуулж болно гэж хуульчид зөвлөсөн. УИХ-ын тухай хуулинд өөрчлөлт оруулж болно гэж үзсэн.