С.Чинзориг 2018.06.14 | Vip76.mn

С.Чинзориг: Ердийн журмаар батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлээд явах боломжтой юу?

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа.

С.Чинзориг: Хэрэгжиж эхлэх хугацаагаа яаж тооцож байна? Үндсэн хуультайгаа уялдуулах асуудал байна. Үндсэн хууль хэлэлцсэний дараа хэрэгжүүлэх юм уу? УИХ-ын гишүүн хууль санаачлах үндсэн ажлаа хяналт шахалтгүйгээр л хийх ёстой. Байнгын хорооны, бүлгийн хуралдаандаа суугаад хууль хэлэлцэх үүрэгтэй. Гэтэл асуудал шийдэх биш өөрсдөө асуудал болж байгааг Дэгийн тухай хуулийн өөрчлөлт оруулах замаар шийдэх зарчмыг дэмжиж байна. Үндсэн хуультайгаа яаж уялдуулах вэ? Цаашдаа С.Бямацогт гишүүний хуультай хамтатгаад явах уу?

Д.Хаянхярваа: Батлагдвал ердийн журмаар баталсан өдрөөсөө хэрэгжүүлээд явах нь зөв гэж үзэж байгаа. Нийт чуулганы гуравны нэгийг тасалсан бол эргүүлэн татна гэдгийг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэх юм бол энэ асуудлыг орхиод бусдыг нь батлаад явж болно. Хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх асуудал. С.Бямбацогт гишүүн нарын хуультай хамтатгаад явах боломжтой.