Л.Болд 2018.06.14 | Vip76.mn

Л.Болд: УИХ өөрөө өөртэйгөө "ноцолдсоор" байгаад ард түмний өмнө нэр хүндээ алдаж байна

 Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ -ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Тус хуулийн төсөлдУИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан байгаа юм. 

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ Үндсэн хууль зөрчсөн, "цаг үрсэн" асуудлыг бид хэлэлцэж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Зайлшгүй хэлэлцэх 30 гаруй хууль хүлээгдэж байна. Гэтэл бид өнөөдөр нэг гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх, цаашлаад УИХ-ын чуулганы хуралдааны дэг гээд "марзан" асуудал хэлэлцээд дуусаж байна. Ер нь бол УИХ өөрөө өөртэйгөө "ноцолдсоор" байгаад ард түмний өмнө нэр хүндээ алдаж байгаа юм шүү дээ. Тэгээд гишүүд нь УИХ ажлаа сайн хийж байна, Сайн хийхгүй байна гээд зэрэгцэж суучхаад яриад байдаг..УИХ ажлаа сайн хийхгүй иймэрхүү асуудлаар хамаг цагаа алдаад байгаагаас л болж нэр хүнд нь унаж байна. Өнөөдөр бүтэн өдөржин хэлэлцэж байгаа хуулиа хардаа. Гурван асуудлыг зохицуулж байгаа юм. 

Нэгдүгээрт нь, өөрийн биеэр хүрэлцэн ирснээр тооцно гэж байгаа: Өмнө нь гишүүд хуралдаанд өөрийн биеэр ирдэггүй гэсэн хуультай улс байсан юмуу...үүнийг хэрхэн нотлох вэ гэхээр картаа хийснээр, харин картаа сугалснаар тасалсанд тооцно. Ийм хачин зүйлийг зохицуулдаг хууль гаргаж болох уу. 

Хоёрдугаарт, хуралдааны дэг зөрчигддөг авах арга хэмжээний тухай 10 гаруй заалт байна. Хэрэгжих боломжтой нэг ч заалт алга. Манайд "хуралдааны дэг зөрчигчдөд авах арга хэмжээний тухай" хууль бий шүү дээ. Өнөөдөр би 5 дахь парламентчдаа сууж байна. Нэг ч удаа дэг зөрчигчдөд арга хэмжээ авч байгаагүй. Өмнөх хуулиа нэг ч удаа хэрэгжүүлж үзээгүй байж. Өнөөдөр дахин дэлгэрүүлж хууль гаргаад ямар хэрэг байна.

Гуравдугаарт, Энэ Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хууль зөрчсөн хуулийг УИХ өдрийн бүтэн хэлэлцэж байна шүү дээ