Болд.Л 2018.06.14 | Vip76.mn

Л.Болд: Бүлгийн дарга нар одоо баахан хүний хуруу кармалж явах юм байна

Улсын Их Хурлын чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Тус хуулийн төсөлд  Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах хариуцлагын заалтуудыг тусгасан байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд сөрөг хүчин "инээдэмтэй" хуулийн төсөл өргөн барьж байна хэмээн хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

"Хувь заяаны тоглоом гэх үү? шоглоом гэх үү? УИХ-ын гишүүний хүний кноп дарж болохгүй гэсэн хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна. Угаасаа хүний кноп дарж болохгүй шүү дээ. Энэ ойлгомжтой шүү дээ. Хуралд орно гэдэг чинь өөрийн биеэр орохыг хэлнэ шүү дээ. Энэ хэлэлцүүлгийг сонсож байгаа ард түмний инээд нь хүрч байгаа байхаа. Дөнгөж сая карт хийснээр ирсэнд, карт сугалснаар тасалсанд тооцоно гэдэг хуулийг сая ярьчхаад одоо хурууны хээгээр уншина гэж байна. Бүлгийн дарга нар баахан карт кармаалж явдаг байсан бол одоо хуруу кармалж явах юм байна. Одоо тэгээд хүний хуруу шургуулж болохгүй гэж хууль гаргах уу? ийм юм яриад сууж байхад хэцүү байна шүү дээ. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал хөндөгдөнө. Та нарын энэ хуулийг одоохондоо ойлгохгүй байна.