Сумъяабазар.Д 2018.06.14 | TV5

Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулсан англи хэлний олимпиадад тэргүүлсэн сурагч Сингапурт 30 хоногийн сургалтанд сурна

Англи хэл сурахаар шамдаж байгаа хүүхэд, залуус мэдлэгээрээ өрсөлджээ. Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулагдсан олимпиад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит болжээ. Өнөөдөр шилдгүүд тодорсон байна.

Дэлхийд өрсөлдөхүйц чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролы сургуулийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Д.Сумъяабазар: Жил ирэх тусам оролцох хүүхэд залуусын тоо нэмэгдэж байна. Баянхошуу бүсийн хүүхэд залуусын дунд явуулсан. Түрүүлсэн нь Сингапур улсад 30 хоногийн турш англи хэлний сургалтанд суух урамшууллаа авна.