Д.Сарангэрэл 2018.06.14 | TV5

Эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг анх удаа дүүрэгт барьж байна

Эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг анх удаа дүүрэгт барьж байна

Дүүргийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-4 төслийн хүрээнд хийгдэж байна. Нийтдээ 45 сая америк долларын өртөгэйтгээс 14 сая доллар нь азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, 25 сая доллар хөнгөлөлттэй зээл, 4.5 сая америк долларын хөрөнгийн монгол улсын засгийн газар хариуцаж байгаа юм. 

Энэ төсөл зөвхөн, эмнэлгийн зориулалтын барилга бариад зогсохгүй. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлнэ, түүн дээр ажиллах эмч сувилагч нарыг бэлтгэнэ гээд цогц хэрэгжих төсөл болж байна.  

   ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙГАА ЭМНЭЛЭГ 200 ОРТОЙ

  Хүүхэд, насанд хүрэгчдийн өрөө тасалгаа иж бүрнээр хийгдэх юм. Нийт хүчин чадал нь 150 мянган хүнд хүрэх боломжтой бол өнөөдрийн тооцооллоор жилдээ 47 мянган иргэнд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Эмнэлэг эрүүл мэндийн 7 чиглэлээр тусламж үйлчилгээ хүргэх юм.

  Барилгын ажил хэдийнэ эхэлсэн. 50 гаруй хувийг нь гүйцээжээ. 2019 онд бүрэн дуусгаж 2020 онд гэхэд хүлээлгэж өгөхөөр тооцоолсон байна.

   Эрүүл мэндийн зориулалтын барилгыг Австри, Бүгднайрамдах солонгос улс, Нидерланд гэсэн гурван улс хамтран барьж байна. Барилга угсралтын гол ажлын гүйцэтгэгчээр Австри улсын вамед компани ажиллаж байгаа юм. Гол санхүүжүүлэгч азийн хөгжлийн банкны хувьд барилгын ажилд хяналт тавьж, хугацаанд нь хүлээлгэн өгөх бүрэн боломжтойг онцолж байна.  

   Сонгино хайрхан дүүргийн хувьд жишиг эмнэлэгтэй болсон ч хүртээмжийн хувьд бүрэн хүрч чадахгүй. Тийм учраас дүүрэг хуучин эмнэлгээ сэргээн засварлаж, шинэ эмнэлгийн салбар болгохоор төлөвлсөн байна. Ингэснээр шинэ хуучин хоёр эмнэлэг нийлээд 365 ортой болох юм.

  Эмнэлгийн барилгын ажил 21 хороолол сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн урдхан талд баригдаж байна.  Эмнэлэг баригдсанаар жилд 47 мянган үйлчилгээ авч, амбулаторийн үйлчилгээг 7 мянган хүн авна  гэж албаны хүмүүс хэллээ.