2018.06.14

Ж.Мөнхбат: Татвар төлөгч болон хуулийн этгээдийн эрхийг зөрчих нөхцлийг бүрдүүлсэн байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат асуулт асуулаа.

Ж.Мөнхбат: Энэ хуулийг би уг нь татварын орчинд их шинэчлэл хийх хууль юм байна гэж ойлгож байсан. Гэтэл хуулийн төслийг үзэхээр зөрчил их байна. Зөвхөн Татварын ерөнхий хуулийн төсөл гэхэд 11 заалт нь Үндсэн хуультай зөрчилтэй байна. 44.4-т байгаа зүйл Үндсэн хуулийн 50.2-т байгаа зүйлтэй зөрчилдөж байгаа нь үнэн.

46.3 дахь заалт нөхөн ноогдуулалтын актанд гомдол гаргахдаа уг актаар нөхөн ноогдуулсан татварын хүлээн зөвшөөрөгдөөгүй дүнгийн 10 хувийг төсөв төлөх ба уг төлөх дүн нь  100 саяас хэтрэхгүй байна гэж заасан нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т байгаа зүйлийг зөрчилдөөнтэй заалт байна.

46.10-т байгаа заалтанд маргаан таслах зөвлөл нь гомдлыг хэлэлцэх явцад татварын актын бичилтийн болон тооцооны алдаа илрүүлсэн асуудлыг дутуу шийдвэрлэсэн гээд шийдэж байгаа процедур нь өөрөө татвар төлөгч болон хуулийн этгээдийн эрхийг зөрчих нөхцлийг бүрдүүлж байна. Татварын алба болон татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагааг хөхүүлэн дэмжсэн зоицуулалт байна. 

Эдгээр зөрчлүүдийг Сангийн яам, Ажлын хэсэг засаж заруулаад явах уу?

Ажлын хэсэг: татварын өртэй этгээд татвараа төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд татварын өрийг татвар төлөгчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гээд 66.3, 70 дээр хуульд заасан хугацааныхаа хөнгөлөлтийг сунгуулчихаад, барьцаа тавиад, сунгуулсан хугацаандаа төлж чадахгүй бол барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, төсвийн орлогыг бүрдүүлэхээр зохицуулсан. Үндсэн хууль дээр Монгол Улсын иргэн шударга , хүнлэг ёсыг эрхэмлэн хуулиар ногдуулсан албан татварыг төлөх өөрөө үүрэгтэй. 

Ч.Хүрэлбаатар: Татварын ерөнхий газрын асуудал төрийн албын тухай хуулиас хэтрүүлсэн шаардлага тавих шаардлагагүй гэж үзэж байна. Салбарт нь зориулаад гаргасан шаардлага Татвар болон МХЕГ-т л хамаатай. Энэ бол төрийн албаны тухай хуулиараа тусгайлан шаардах шаардлагагүй гэсэн зарчмын дагуу явсан.