М.Билэгт 2018.06.14 | Vip76.mn

М.Билэгт: Малчдад татварын хуулиар ямар сайн боломжууд байгааг хэлээд өгөөч

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт гишүүн Сангийн сайдаас хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа. 

Та  манай малчдад нэг тодорхой хариулт хэлээд өгөөч. Малчид маань үндэсний уламжлалт нөхөн сэргээгддэг баялгийг бүтээж байгаа хүмүүс. Энэ татварын хуулиар ямар сайн боломжууд байгааг хэлээд өгөөч

Хоёрдугаарт, орлого нь тодорхойгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд энэ хуулиар ямар боломж эдлүүлж байгаа вэ?

Гуравдугаарт, Газрын доорх, ард түмний мэдэлд байгаа баялгийг ухаж авч байгаа эдгээр хүмүүст татварыг багаар тавьдаг. Алтны татварыг нэмэх үү? Та ямар байр суурьтай байдаг вэ?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа