Я.Содбаатар 2018.06.14 | Vip76.mn

Я.Содбаатар: Татварын өрийг барагдуулах процессыг нь нарийн зааж өгөх хэрэгтэй

Я.Содбаатар: Татварын өрийг барагдуулах процессыг нь нарийн зааж өгөх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар гурван гол асуудлыг хөндөн, асуулт асуусан юм.

"Засгийн газраас их чухал багц хуулийг оруулж ирж байгаа. УИХ шинээр бүрэлдсэнээс хойш тодорхой салбарын бодлогыг цогцоор буюу томоохон томоохон хуулийн төслийг авч хэлэлцэж байгаа. Үүнийг нэг нь энэ татварын хуулийн шинэчлэл юм. Энэ хуулийг дагаад мг олон хуулиуд орж ирж байгаа. Энэ салбарын бодлогыг хамгийн  сүүлд 2008 онд шинэчлэсэн.

Тэгэхээр бид одоо энэ багц хуулийн бодлогоор дараагийн 10-15 жил үүсэх харилцааг зохицуулж, тусгах хэрэгтэй.

Энэ удаагийн татварын хуулийг өргөн барихдаа хэлэлцүүлэг хийсэн, оролцоог сайн хангасан учраас сайн төсөл болсон. Би 3 зүйлээр асуух гэсэн юм.

Орон нутагт татвар төлөгчдийг бүртгэх чиглэлээр тодорхой зүйл тусгах хэрэгтэй. Тухайн. Орон нутгийн баялгийг ашигладаг, үйл ажиллагаа явуулж байгаа бол тухайн орон нутагтаа бүртгүүлдэг байх нь зүйтэй юм гэж ярьж байгаа. Үүн дээр ямар нэг зохицуулалт байгаа юу?

Эрсдэлд тулгуурласан хяналт шалгалтыг эхлүүлж байгаа нь энэ их том ахиц. Энэ чиглэлд дээр ямар зарчмууд орж ирж байгаа вэ?

Татварын өрийг барагдуулах чиглэлээр процессыг нь нарийн зааж өгөх хэрэгтэй юм байн лээ."

Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариуллаа.