Н.Амарзаяа 2018.06.14 | Vip76.mn

Н.Амарзаяа: Аймаг сумдаа угжтай хүүхэд аштай байлгах гээд байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа асуулт асуулаа.

Н.Амарзаяа: Татварын хуучин хуулинд төрөл ангиллыг нь тодорхой заагаад, ррон нутгийн буюу аймаг сумдын татварын боломж, зааг хүрээг бүрдүүлсэн дэвшилттэй заалтаа арилгасан нь Татварын ерөнхий хуулийн ухралт байна. УИХ-ын даргын захирамжаар төвлөрлийг сааруулах ажлын хэсэг байгуулагдсан. УИХ, Засгийн газар хоорондын уялдаа холбоогоо анхаарах хэрэгтэй байна. Төвлөрлийг сааруулах гээд гишүүд яриад, УИХ бүтнээрээ яриад, аймаг сумдынхаа чадамжийг нэмэх гээд ажиллаж байна.

УИХ л татвараа бүрдүүлээд баталдаг, хэдхэн тоо өгдөг, хэдэн татаас шилжүүлээд аймаг сумдаа угжтай хүүхэд аштай байлгаад байна. Энэ үйл явдлаасаа ухрах хэрэгтэй байна. Орон нутгийн эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн ерөнхий байдлаар асуудалд хандаж байгаа нь нийцэхгүй байна. 

Өөрсдөө төсвөө бүрдүүлэх гээд, орлогоо улсын төсвөөс гаргасан хөрөнгийг нэмэгдүүлэх гэж хичээдэг аймаг сумдын иргэдийн хурлын эрх мэдэл нь байхгүй болсон байна. 

Татварын мэргэшсэн зөвлөн үйлчилгээний тухай хуулийг 2012 онд баталсан. Монгол Улсын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоороо аливаа ажил үйлчилгээ хийлгэдэг зохицуулалтыг хиймээр байна. Энэ хуулинд энэ төрлийн эрх зүйн орчин байхгүй байна. Татварын байцаагч, татварын байгууллагыг гэрээлэн авж хийж байгаа нийгэмд үйлчилж байгаа хамгийн том байгууллага өөрөө энэ. Хэтэрхий төвлөрлийг бий болгож байна.