Ж.Мөнхбат 2018.06.14 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Татварын жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэдэг халхавчаар орж ирсэн. Гэтэл..

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төсөлд ухарсан зүйл байгаа гэдгийг онцлоод нухацтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг сануулсан юм.

Түүний хэлсэн үгийг хүргэж байна

Чуулган завсарлахад 2 долоо хоногийн хугацаа үлдэж байна. Энэ богино хугацаанд бид ийм том хуулийг хэлэлцэж амжих уу? Тэгээд ийм олон хуулийн зөрчилтэй, дээрээс нь Үндсэн хуулийн 2,3 заалттай зөрчилдөөд ороод ирсэн. Татварын хуулийн шинэчлэл анх ярьж ирэхдээ жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэдэг халхавчаар л орж ирсэн. Гэтэл яг орж ирсэн төслийг ялангуяа ААН-ийн албан татварын тухай хуулийг хараарай. Дотоодынхоо бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэдэг нэг өгүүлбэртэй байгаа.  ЖДҮ-ийг хариуцдаг Ж.Ганбаатар гишүүн бухимдаад байгаа нь энэ байхгүй юу. Гол зүйл нь гадны компаниудыг л дэмжсэн хууль орж ирж байна. Тэгээд өмнө байсан хуулийн заалтуудыг доордуулаад ороод ирсэн. Тэгээд Сайдын өгч байгаа тайлбарыг нь сонсохоор харамсалтай л санагдаж байна. Тэгэхээр энэ хуулийг нухацтай ярих хэрэгтэй.