Ганбаатар.Ж 2018.06.14 | Vip76.mn

Ж.Ганбаатар гишүүн бухимдалтай байна

Өнөөдөр /2018.06.14/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Харин энэ хууль хоёрхон долоо хоногийн өмнө дэмжлэг авсан Ж.Ганбаатар нарын санаачилсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуультай зөрчилдөж байгаад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бухимдав.

Тэрээр: "Жижиг дундын хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэж байх үед Сангийн сайд дэмжсэн. ЖДҮ эрхлэгч нар 1 хувийн татвартай болно гэсэн ойлголттой байгаа. Татварыг нь авчихаад дараа жил буцааж өгнө гэсэн байна. Энэ бол огт яригдаагүй зүйл.

ЖДҮ-ийн хуулийг ярилцаж байхад бид 2 ч удаа Засгийн газраас санал авсан. Тухайн үед хэлээгүй байж яагаад өнөөдөр ийм зүйл оруулж ирж байгаа юм?

ЖДҮ-ийн хууль ярьж байхад маш идэвхтэй дэмжсэн мөртлөө өнөөдөр шал өөр томъёололтой байна? Засгийн газраас оруулж ирж  байгаа хууль дээр нь байна гэж үзэж байгаа юм уу? Биднийг доромжилж байгаа юм уу? ЖДҮ-ийн салбарт 800 гаруй хүн ажилладгийг Засгийн газарт анхааруулж хэлье. 

Жилд нэг удаа тайлан гаргана гэж ЖДҮ-ийн хуулийн төсөлд оруулсан. Гэтэл өнөөдрийн хэлэцэж байгаа хуулиар жилийн орлого нь 50 сая хүртэлх төгрөгний жилийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 1 удаа тайлан гаргаж өгөх томъёлол байгааг тэр үедээ Сангийн сайд дэмжсэн. Засгийн газраас бид санал авахад эсрэг санал ирээгүй. Засгийн газраас хүч түрээд шийднэ гэж бодож байгаад үнэхээр харамсалтай байна" гэлээ.

Харин түүний энэхүү асуултад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө.