Нямбаатар.Х 2018.06.14 | Vip76.mn

Х.Нямбаатар: ТЕГ-ын дарга хууль зөрчсөөр байхад яагаад байлгаад байгаа юм бэ?

УИХ-ын нэгдсэн чуулганаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Татварын Ерөнхий газрын даргын хууль бус үйлдэлтэй холбоотой асуудлаар асуулт асуулаа. 

Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Татварын Ерөнхий албан хаагч чинь жинхэнэ дарга биш юм байна ш дээ Сангийн сайдын хэлж байгаагаар. Д.Занданбат гэдэг нөхөр чинь төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халж байгаа энэ этгээд чинь өөрөө түр орлон үүрэг гүйцэтгэгч юм байна. Ийм хүн ингэж Захиргааны Ерөнхий хуулийг зөрчин, аймаг дүүргийн Татварын хэлтсийн дарга нарыг үндэслэлгүйгээр чөлөөлөөд байгаа юм бэ? Сайдаа. Дүүргийн татварын хэлтсийн дарга байхдаа өөртөө 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал өөртөө олгосон, Оюутолгой болон томоохон гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийг шантаачилдаг нөхрөө гээд хэвлэл мэдээллээр явж байна. Яагаад энэ нөхрийг өнөөдрийг хүртэл энэ албан тушаалыг хашуулаад байгаа юм бэ? Засгийн газрын энэ жил сахилга хариуцлагыг сайжруулах жил гэж зарласан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа

Би бол томилж, чөлөөлдөггүй. Янз бүрийн зүйлс л чихэнд сонсогдох юм. Гэхдээ соссон зүйлээрээ ажил хийх гэж юу байхав. Гэхдээ сайдын зөвлөлийн хуралд ирж суудаггүй л нөхөр байгаа юм.