М.Билэгт 2018.06.15 | Vip76.mn

М.Билэгт: Төр ард түмнээсээ илүү татвар яаж авах вэ гэдэгт л толгой нь ажиллаж байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар ААН-ын орлогын албан татварын тухай шинэчлэсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Тус хууль нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчлэлийг дагаж оруулж ирж байгаа нэг хууль юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нилээдгүй гишүүдээс энэ хууль гадны тэр дундаа Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. 

УИХ-ын гишүүн М.Билэгт 

Ч.Улаан гишүүн Оюутолгойтой холбоотой асуудлаар олон жил судлаж, дагнаж байгаа хүн. Тэгэхээр энэ хүн олон талын зөв мэдээлэлтэй байгаа. Газрын доорхи баялаг чинь ард түмний өмч, Тэр доор байгаа баялгийг Оюутолгой өөрөө авъя л гэсэн ш дээ. Зүгээр газар доор байгаа бидний баялаг маань бидэнд гай болоогүй шүү дээ. Энэ баялгийг ашиглахад нь бид 34 хувьд нь ноогдох хөрөнгө оруулалт хийхээр тусгасан нь л бидэнд алдаатай зүйл болсон. Тэд өөрсдөө төлөх ёстой татваруудаа төлөөд, илүү ч ихийг бидэнд өгөх ёстой байсан шүү дээ.

Одоо жилдээ 400-500 тэрбум төгрөгийн татвар Оюутолгойгоос орж ирж байгаа. Гэтэл бодит байдал дээр манай 34 хувьд ноогдох зээлийн хүү нь хэд дахин даваад гарч байгаа шүү дээ.

Зүгээр еэвэнгийн талыг харуулж байгаа хэрэг. Төрийн нөмөр нөөлөгт олон жил явчихсан хүмүүс жирийн иргэдийн амьдралыг ойлгодоггүй юм байна. Татварыг авч, үрэхээ л мэдэх болохоос яаж зөөлөн авах вэ гэдгийг бодож байгаа зүйл алга. Аман дээрээ сайхан юм ярьж байгаа ч ачаар дээрээ яаж илүү татвар тойруу аргаар авах вэ гэдэгт л толгой нь ажиллаж байна.