Ч.Улаан 2018.06.15 | Vip76.mn

Ч.Улаан: Татварын хуульд Дубайн гэрээнээс долоон доор заалт байна

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр орой 22.00 цаг хүртэл "татварын багц хууль"-иар хуралдсан. Татварын Ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, ААН-ын орлогын албан татварын тухай хууль гээд татварын багц хуулийн шинэчлэлийг Засгийн газраас өргөн бариад байгаа билээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр ААН-ын орлогын албан татварын хуульд дээр зарим гишүүд гадны хөрөнгө оруулалтад илт давуу тал олгосон төсөл болж гэсэн шүүмжлэл гарсан юм. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан

Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Бид жижиг улс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Гэхдээ гадаад дотоодын үйлдвэрлэлээ хэрхэн ялгах, ялгалаа гэхэд хэрхэн урамшуулах юм. Энэ үндэстэн дамнасан компаниуд биднийг дагуулаад амархан тонгорчихно шүү дээ. Оюутолгойн гэрээний татвартай холбоотой заалтын ⅓ энд хөндөгдөж байна шүү. Яг энэ заалтаар явбал Дубайн гэрээнээс долоон доор заалт энд яваа шүү дээ. Тиймээс энэ хууль дээр нилээн ажиллах ёстой. Тиймээс энэ хуулийг энэ хэлбэрээр нь хэлэлцэх шаардлагагүй. Хэрэв хэлэлцэнэ гэвэл ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Ер нь ний нуугүй хэлэхэд Сангийн яам вакум орчинд энэ хуулийг боловсруулж, бодож тэр нь  К.МакРэй үгтэй нийлж байна гэхээр би жаахан эргэлзэж л байна